8-Минутын Энтрепренерийн зөвлөх Б.Зулбаяр 2025 оны 05 сарын 14-нд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийгэм Судлалын Сургуулийн төгсөх ангийн оюутнуудад шинэ төгсөгчдийг хүлээж буй хөдөлмөрийн зах зээл болон ажил олгогчдын хүлээдэг ур чадваруудын талаар уулзалт ярилцлага хийж, төгсөх ангийн оюутнуудтай санал солилцож ярилцлаа.
Оюутнуудын зүгээс хиймэл оюуны хэрэглээ болон ажлын байрны ур чадварын шаардлагын талаар сонирхон асууж байсан ба 8-Минутын Энтрепренер-ийн Б.Зулбаяр зөвлөх оюутнуудад тасралтгүй боловсрол тэр дундаа ажлын ур чадвар нэмэгдүүлэх богино сургалтуудад хамрагдахын ач холбогдлыг онцоллоо.
Уулзалт ярилцлагыг зохион байгуулсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийгэм Судлалын Сургуулийн профессор, ШУ-ы доктор Д.Уламбаяр болон оюутнуудад талархал илэрхийлье.

