Залуу энтрепренерүүдийн сургалт

Залуу энтрепренерүүдийн сургалтууд

Танд шинэ бизнес санаа төрөх эсвэл зах зээлийн боломжийг олж харснаас эхлээд бизнесээ эхлүүлэх хүртэл компанидаа нэр авах, зах зээлд танигдах брэнд, ялгарлыг тодорхойлох, улсын бүртгэлд бүртгүүлэх, банканд данс нээх, татвар, нийгмийн даатгалын бүртгэл, тайлан гаргах гээд олон даваа бий. Энэ олон шат дамжлагыг хаанаас эхлэх, хэрхэн ядралгүй, төвөг чирэгдэл багатай, амжилттай давж гарахыг энэхүү модулиар мэдэж авна.

Энэ модулиар хэрхэн бизнесээ төлөвлөх, сар улирал, жилийн төсөв гаргах, санхүүгийн тайлангуудын зорилго, уялдааг ойлгож, уншиж сурна. Мөн бэлэн мөнгө, бизнесийн орлого зарлагыг хэрхэн удирдах, хувьцаа ба зээлийн санхүүжилтийн давуу болон сул талыг мэдэж авна.

Энэ модуль танд зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн сегментчлэл, брэндинг, зах зээлийн байршилт, дижитал маркетинг, борлуулалтын стратегийн талаар ойлголт өгч, хэрэглэгчийг татах, үнэнч хэрэглэгч болгох тактикуудаас танилцуулна.

Энэ модуль нь орчин үеийн маркетингийн гол стратеги болох дижитал брендинг бий болгох, дагагчдыг татан оролцуулах, түгээмэл ашиглагддаг сошиал медиа сувгуудыг үр дүнтэй ашиглах талаар суурь ойлголт өгнө. Хэрхэн контент бүтээх, төлбөрт болон бусад цахим сурталчилгаа хийх, удирдах, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх талаар суралцах болно.

Энэ модулиар та бизнесийн модель хэрхэн боловсруулах, өрсөлдөөний шинжилгээ, тодорхойгүй үед хэрхэн бизнесийн шийдвэр гаргах, зах зээлийн трендийг бизнестээ хэрхэн ашиглах талаар сурна.

Энэ модуль бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, үр ашигтай болгох, ханган нийлүүлэлт, бараа материалын удирдлага, төслийн менежментийн tools, эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг гол гол сэдвүүдийг хамарна.

Бизнесийн гэрээ, хэлцэл хэрхэн байгуулах, гол нөхцөлүүдийг тохиролцох, бизнесийн оролцогч талуудыг эрх ашиг, зөрчлийг шийдвэрлэх талаар мэдлэг мэдээлэл олж авна.

Хуулийн этгээдийн хэлбэрүүд, компанийн хууль, оюуны өмч, хөдөлмөрийн тухай хууль зэрэг бизнесүүдэд байдаг нийтлэг хууль эрхзүйн асуудлаар ойлголттой болж авна.

Бизнест гол хэрэглэгддэг программ хангамжууд, нягтлан бодох бүртгэлийн программ, ERP систем, цахим халдлагаас хамгаалах программуудыг мэдэж авах ба харилцагчийн хувийн мэдээллийг хэрхэн хадгалах, хамгаалах тухай суралцана. Түүнчлэн, бизнесийн үйл ажиллагаанд технологийн шинэ хандлагууд болох хиймэл оюун ухаан, блокчэйн, их өгөгдөл зэргийн нөлөөний талаар ойлголттой болно.

Хэрхэн үнэнч харилцагчидтай болох , харилцагчийн үйлчилгээ, гомдол шүүмжлэлийг хэрхэн шийдвэрлэх, цахим орчинд бизнесийн нэр хүндийг хэрхэн хадгалах талаар суралцана.